Хөгжлийн хамтын ажиллагаа

2023-04-12


Монгол Улсын Засгийн газар болон Канад Улсын Засгийн газар “Монгол Канадын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаарх солилцох захидал”-д 1998 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурснаар канадын албан ёсны тусламжийн богино хугацааны жижиг хөтөлбөрийг Канадын сан, Канадын олон улсын хөгжлийн агентлаг Бээжин дэх Канадын Элчин сайдын яамны удирдлага дор хэрэгжүүлж 12,000-оос 20,000 хүртэлх канад долларын санхүүжилт олгох “Канад сангийн орон нутгийн санаачилга” хөтөлбөрийн хүрээнд[1] нийт 400 орчим төсөлд 6 сая канад долларын санхүүжилт олгосон байна.

Канадын хөгжлийн тусламжийн хөтөлбөрийг Монгол Улсад үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр “Хөгжлийн тусламжийн тухай Монгол Улсын Засгийн газар Канад Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулан хамтран ажиллаж байна.

Монгол Улсад хэрэгжүүлж буй хөгжлийн тусламжийн хөтөлбөр нь охид, эмэгтэйчүүдийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах, жэндэрийн тэгш байдлыг дээшлүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн албаны чадавхийг сайжруулах замаар уул уурхай, ашигт малтмалын салбарт тогтвортой байдал, хариуцлагыг сайжруулах зорилготой. Зорилтын хүрээнд 2001-2021 оныг хүртэл нийт 133 орчим сая канад долларын хөгжлийн тусламжийг хоёр болон олон талт харилцааны шугамаар Монгол Улсад үзүүлсэн гэсэн тоо баримт бий[2].

Монгол Улсад хоёр болон олон талт харилцааны шугамаар үзүүлсэн хөгжлийн нийт тусламж (2001-2021)

iae

 

Монгол Улсад хоёр болон олон талт харилцааны шугамаар үзүүлсэн хөгжлийн нийт тусламж (2001-2021)

Он

Санхүүжилтийн хэмжээ
(канад доллараар )

Он

Санхүүжилтийн хэмжээ
(канад доллараар )

2001

4,076,727

2012

5,261,755

2002

6,011,676

2013

5,937,975

2003

3,983,522

2014

3,900,211

2004

2,908,697

2015

4,389,166

2005

5,426,598

2016

7,510,237

2006

3,179,787

2017

9,230,896

2007

4,386,431

2018

11,717,863

2008

3,885,802

2019

11,527,838

2009

4,818,700

2020

8,462,727

2010

14,987,667

2021

6,452,367

2011

4,721,370

 

 

НИЙТ                                                                           132,778,014

Үүнээс хоёр талт харилцааны шугамаар  40 гаруй сая канад долларын өртөг бүхий дараах томоохон төсөл,  хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлжээ.

 

 

Төслийн нэр

Зорилго

1.

Олборлох салбарын менежментийг бэхжүүлэх төсөл

Хамтран хэрэгжүүлэгч: Agriteam

Санхүүжилт:$8,400,000

Хугацаа: 2016-2020

Ашигт малтмалын салбарт сайн засаглалыг бэхжүүлэх зорилгоор салбарын бодлого, эрх зүйн орчныг бэхжүүлэх Засгийн газрын чадавхийг сайжруулах.

2.

Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах төсөл

Хамтран хэрэгжүүлэгч: Canadian Executive Service Organisation (CESO), World University Service Canada (WUSC)

Санхүүжилт: $16,900,000

Хугацаа: 2016– 2022

- Эрдэс баялгийн салбарын голлох байгууллагуудын менежментийн чадавхийг сайжруулах,

- Нутгийн иргэд, уул уурхайн компаниуд хоорондын хамтын ажиллагааны институцийг бий болгох,

- Төрийн албан хаагчдийн эрдэс баялгийн салбарын чадавхийг бэхжүүлэх

 

3.

Төрийн албаны ил тод байдал, оролцоог бэхжүүлэх төсөл

Хамтран хэрэгжүүлэгч: The Asia Foundation (TAF)

Санхүүжилт: $2,836,274

Хугацаа: 2016-2019

Үндэсний болон орон нутгийн төрийн гол байгууллагуудын үйл ажиллагааг төрийн алба, нөөцийн  менежментийг сайжруулах замаар  илүү үр дүнтэй, хариуцлагатай,  ил тод болгох зорилготой.

Энэ хүрээнд сайн засаглалыг бэхжүүлэх, авилгын эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллах.

4.

 

Мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх төсөл

 

Хамтран хэрэгжүүлэгч: UNDP

Санхүүжилт: $7,000,000

Хугацаа: 2017– 2022

 

Төрийн албаны мэргэшсэн байдлыг хангах хүрээнд төрийн захиргааны албан тушаалтнуудын сургалтын хөтөлбөр, төрийн албаны шалгалтын шинэтгэл, хүний нөөцийн менежментийг сайжруулах, чиглэлээр ажилладаг.

Жэндэрийн мэдрэмжтэй байх зарчмын хүрээнд дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:

- Mэргэшсэн төрийн албыг бэхжүүлэх бодлого, эрх зүйн орчныг сайжруулах;

- Мэргэшсэн төрийн албан хаагчийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх;

- Төрийн захиргааны жэндэрийн тэнцвэртэй байдлыг сайжруулах;

- Төрийн албаны гүйцэтгэлд иргэн төвтэй хяналтыг тогтоох.

5.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл

 

Хамтран хэрэгжүүлэгч: International Development Law Organization (IDLO)

Санхүүжилт: $3,200,000

Хугацаа: 2019– 2022

Хүүхэд, эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, жэндэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн хохирогчдын шударга шүүхээр шүүлгэх эрхийг эдлүүлэх, энэ төрлийн хүчирхийллийн эсрэг идэвхитэй үйл ажиллагаа явуулах.

 

 

6.

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг сайжруулах төсөл

 

Хамтран хэрэгжүүлэгч: The Asia Foundation (TAF)

Санхүүжилт: $3,200,000

Хугацаа: 2020-2024

Жэндэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд болон эмэгтэй интерпренерүүдэд шууд дэмжлэг үзүүлэх зорилготой.