Зөвлөмж
2022-10-19
Канад Улсад зорчих иргэдэд ЭСЯ-ны зүгээс дараах зүйлийг зөвлөж байна. Үүнд:
- Гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах (зорчиж ирснээс хойш 6 сар хүртэл
хугацаанд хүчинтэй байх);
- Канад Улсын ЭСЯ-наас олгосон визийн хүчинтэй хугацаанд зорчих;
- Аялалын хоёр талын тийз бичүүлсэн байх;
- Хил нэвтрэх мэдүүлгийг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хилээр нэвтрэхээс өмнө бөглөсөн байх;
- Канад Улсад байх хугацаагаа нягтлан шалгаж, тухайн хугацаанд буцаж гарах, хууль тогтоомж, дүрэм журмыг нь сахиж мөрдөх;
- Хилээр нэтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг, тухайлбал амьтны гаралтай махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, галт зэвсэг, тэсрэх бодис, гар утасны power bank зэрэг бараа, бүтээгдэхүүнийг биедээ болон ачаа тээшиндээ авч явахгүй байх;
- Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авчирах тохиолдолд торгууль, татвар хураамж ногдуулдаг тул зорчихдоо энэ талаарх мэдээллийг сайтар авсан байх. Тухайлбал, хилээр согтууруулах төрлийн ундаа (архи, дарс, ликёр) 1 литр (21 насанд хүрээгүй зорчигчид согтууруулах ундаа нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй), янжуур тамхи 2 хайрцаг (200 ширхэг) , сигар, навчин тамхи 1 хайрцаг (100 ширхэг) байхыг зөвшөөрдөг. Зорчигчийн хувийн хэрэглээний эм авч явах бол эмийн сав боодол, эмчийн жор, тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай (мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, судсаар сэлбэх шингэн зэрэг эмийг хилээр нэвтрүүлэхийг завдсан бол эмийг хураан авахаас гадна өндөр торгууль ногдуулах зэрэг арга хэмжээ авдаг);
- Мөн хилээр 10,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх бусад үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds) авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх (хэрэв гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй бол гаалийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн, хураадаг болохыг анхаарна уу).
- Гадаад орнуудад зорчих иргэд анхаарал болгоомжтой байх, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байх;
- Хэрэв та Канад Улсад 6 сараас дээш хугацаагаар байх бол Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ-д бүртгүүлнэ үү.