Канадын хайгуулч, олборлогчдын холбооны PDAC-2023 чуулга уулзалтад Монгол Улсын төлөөлөгчид оролцлоо
Канад Улсын Торонто хотноо 2023 оны 3 дугаар сарын 5-8-ны өдөр болсон Канадын хайгуулч, олборлогчдын холбооны PDAC-2023 чуулга уулзалтад Монгол Улсын Засгийн газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож, дэлхийн өнцөг бүрээс ирсэн уул уурхайн салбарынхны үзэсгэлэнг үзэж сонирхов.
Энэ удаагийн чуулга уулзалтаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци Монголын үзэсгэлэнг толилуулахаас гадна Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг оролцуулсан өглөөний цай зохион байгуулж, манай улсын Засгийн газраас уул уурхайн салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөрөнгө оруулагчдыг дэмжих, тэдэнд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээг танилцуулан илэн далангуй яриа өрнүүлж, санал солилцлоо.
Түүнчлэн “Монголын хөрөнгө оруулагчдын форум” зохион байгуулсан бөгөөд танхим дүүрэн хүрэлцэн ирсэн зочдод Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Монгол Улсын ашигт малтмалын салбарын хэтийн төлөв, Монгол Улсад хөрөнгө оруулах нь яагаад зөв болох талаар болон Монгол Улсыг зорин ирсэн хөрөнгө оруулагч нартай харилцан ашигтай хамтран ажиллаж байгаа талаар илтгэл тавив.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мөн дээрх чуулга уулзалтын үеэр Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Э.Рота, Олон улсын худалдаа, экспорт, эдийн засгийн хөгжлийн сайдын Парламентын нарийн бичгийн дарга А.Вирани, Байгалийн баялгийн Дэд сайд Ж.Ханнафорд нартай уулзаж ардчиллыг бататгах, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааг өргөжүүлэх, уул уурхайн салбарт шинэ технологи, туршлагыг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов. Түүнчлэн Канад Улсын Экспортыг дэмжих байгууллага, Юкон хязгаар нутгийн албаны хүмүүсээс гадна БНЭУ, АНУ-ын төлөөлөгчидтэй уулзав.
Mongolian delegation at PDAC 2023
The delegation of the Government of Mongolia led by Mr. J.Ganbaatar, Minister of Mining and Heavy Industry of Mongolia, participated in the World’s Premium Mineral Exploration and Mining Convention (Prospectors and Developers’ Association of Canada) held on March 5–8, 2023, in Toronto, Canada. PDAC hosted exhibitions by mining industries from all over the world.
The Ministry of Mining and Heavy Industry and the National Mining Association hosted the Mongolian exhibition and organized a breakfast with mining investors to Mongolia with presentations, frank discussions and exchange of views on the Mongolian Government’s mining policy as well as measures taken to support investors and solve their problems.
Mongolia Investors’ Forum gathered a full hall of participants interested in the presentations made by the Mongolian Mining Minister on the potentials of minerals sector of Mongolia, advantages of investing to Mongolia and mutually beneficial cooperation with investors.
Minister J.Ganbaatar also met with the Speaker of the House of Commons the Honourable A.Rota, Parliamentary Secretary to the Minister of International Trade, Export and Economic Development Mr. A.Virani and Deputy Minister of Natural Resources Mr. J.Hannaford on the sidelines of PDAC and exchanged views on bilateral relations between Mongolia and Canada to strengthen democracy, expand economic cooperation and trade, bring new technology and practices to the mining sector and increase investments. The Minister met also officials from Export Development Canada and the territory of Yukon as well as representatives of India and USA.