images

Канад Улсад “Монгол” нэрийг тэмдэглэх ёслолын арга хэмжээ болов

Элчин сайдын яамны мэдээ

2023-03-10

335

Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Канад Улсын Маркам хотын ойролцоох “Монголия” хэмээх суурин газрын нэрийг тэмдэглэх ёслолын арга хэмжээг монголын тал Маркам хотын захиргаатай хамтран 2023 оны 3 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулав.

“Монгол” гэдэг нь Онтарио мужийн Маркам хотын хүрээнд оршин сууж байсан нутгийнхны суурингийн нэр юм. Умард Америкт байгаа цорын ганц “Монгол” нэртэй уг газар нь одоо улсын өмчлөлд байдаг ажээ.

Ёслолд УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд, Маркам хотын даргын зөвлөх, зөвлөлийн гишүүн Кийт Айриш нар оролцож, хоёр тал уг сууринд мод тарьж “Монгол” нэрийг тэмдэглэн пайз тогтоох, цаашид хоёр талын соёлын харилцааг өргөжүүлэхээр тохиролцов.

Ceremony to celebrate “Mongolia” helmet was held in Canada

On the occasion of the 50th anniversary of the establishment of diplomatic relations between Mongolia and Canada, a ceremony of marking the “Mongolia” helmet was organized together with the Mayor’s Office of the city of Markham, Ontario on March 4, 2023.

“Mongolia” is the name of the historical settlement in the city of Markham. It is the only place named “Mongolia” in North America and lies now in the federal territory.

The ceremony was attended by MP and Minister of Mining and Heavy Industry of Mongolia Mr. J.Ganbaatar, the Ambassador of Mongolia to Canada Mr. Ya.Ariunbold and the Councillor of the City of Markham Mr. Keith Irish. The two sides agreed to plant a tree and make a plaque bearing the name “Mongolia” on the spot for further expansion of the cultural ties between the two countries.


тагууд: MongoliaCanada