images

Элчин сайд Я.Ариунболд ОУИНБ-ын Зөвлөлийн хуралдаанд үг хэлэв

Элчин сайдын яамны мэдээ

2023-03-27

409

Элчин сайд Я.Ариунболд өнөөдөр ОУИНБ-ын Зөвлөлийн 228 дахь удаагийн хуралдаанд оролцож, ОУИНБ-ын Ассамблейн 41 дэх чуулганаар Монгол Улсын санаачлан хэлэлцүүлсэн, Армени, Этиоп Улсын хамтран зохиосон “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын агаарын харилцааг дэмжих” тухай А41-WP/61 тоот Ажлын баримт бичгийг хэрэгжүүлэх асуудлаар үг хэлэв.

Элчин сайд ОУИНБ-ын дэргэд суугаа ДГХБО-ын Албан бус бүлэг байгуулснаа мэдэгдээд, ДГХБО-ын өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийн цар хүрээ, мөн чанарыг нягтлан судлах зорилго бүхий ДГХБО-ын Агаарын тээврийн салбарын эрэлт хэрэгцээг тогтоох судалгааг хийх, техникийн болон чадавхийг бэхжүүлэх тусламж, санхүүжилт олгохдоо эдгээр улсыг тэргүүн ээлжид анхаарахыг уриалав.

Зөвлөл дэх гишүүн улсууд санаачилгыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ.

Ambassador Ariunbold Yadmaa addressed the ICAO Council

Today, Ambassador Ariunbold Yadmaa attended the 228th session of the ICAO Council and addressed the Council on the subject of implementing the Working Paper A41-WP/61 titled “Improving air connectivity in Land locked Developing Countries” presented by Mongolia and sponsored by Armenia and Ethiopia during the 41st Session of the ICAO Assembly.

The Ambassador informed the Council of the formation of Informal Working Group of the LLDCs to ICAO and urged ICAO to conduct the proposed “Aviation Needs Analysis Study of the LLDCs” to better understand the nature and extent of the challenges faced by these group of countries and to give priority in allocating financial resources and other technical and capacity building assistance to LLDCs.

The Council member states expressed their full support of the initiative.


тагууд: MongoliaCanada