images

Канадын барилгын “Triodetic Foundations” компанийн үйлдвэртэй танилцав

Элчин сайдын яамны мэдээ

2023-04-14

303

Элчин сайд Я.Ариунболд тэргүүтэй ЭСЯ-ны төлөөлөгчид 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Канадын барилгын “Triodetic Foundations” компанийн үйлдвэрт зочилж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Тус компанийн бизнесийн хөгжлийн менежер П.Чабурски, борлуулалт, маркетингийн менежер Л.Моррони нартай уулзаж, өвлийн хүйтэн цаг ууртай Монгол Улсад ажиллах боломжийн талаар санал солилцож, Улаанбаатар хотноо ирэх 5 дугаар сард болох барилгын олон улсын үзэсгэлэн “Barilga Expo 2023”-д оролцох урилгыг уламжлав.

“Triodetic Foundations” компани нь газар зүй, цаг уурын төрөл бүрийн нөхцөлд тохирсон барилгын металл асар, раам, каркасан бүтэц үйлдвэрлэх дотоодын болон олон улсын 60 жилийн туршлагатай компани бөгөөд уул уурхай гэх мэт үйлдвэрийн тоног төхөөрөмж, материал хадгалах, үйлдвэрлэлийн тоосноос хамгаалах, дэлбэрэх аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйлдвэрлэл эрхэлдэг юм. https://triodetic.wordpress.com