images

Канад-Монголын Парламентын бүлгийг шинэчлэн байгуулав

Үйл явдлын мэдээ

2023-05-10

363

Канад-Монголын Парламентын бүлгийг шинэчлэн байгуулсныг тэмдэглэх арга хэмжээ 5 дугаар сарын 10-ны өдөр Канад Улсын Сенатын ордонд болов. Сенатын гишүүн хатагтай Мишэл Одет бүлгийн даргаар ажиллах ба бүлгийн бүрэлдэхүүнд Сенатын танхим, Нийтийн танхимын 18 гишүүн орж байгаа болно.

Энэ арга хэмжээнд Сенатын танхимын дарга Жорж Фюри, Гадаад хэргийн яам болон бусад хүндэт зочид оролцов.

Канад Улсын Парламентад 2003 онд Канад-Монголын Парламентын бүлэг анх удаа байгуулагдаж байсан бөгөөд парламент хоорондын яриа хэлцээ Монгол-Канадын харилцааны зарчим, үнэт зүйлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ.