images

Элчин Сайд Я.Ариунболд Канадын экспортын хөгжлийн байгууллагатай уулзав

Элчин сайдын яамны мэдээ

2023-05-17

246

Элчин Сайд Я.Ариунболд Канадын экспортын хөгжлийн  байгууллага (EDC)-ын Олон улсын бизнес хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Жорж Монизэ, Төслийн санхүүжилтийн газрын захирал Ешли Глэн, Ази номхон далайн орнууд хариуцсан менежер Клаудиа Севиллано Велез нартай уулзаж, эдийн засаг, худалдааны  хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.   

EDC нь экспортыг дэмжих, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх Канадын төрийн өмчит байгууллага билээ. Уг байгууллагатай уул уурхайн салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллахаас гадна Канадын хөдөө аж ахуйн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж, хүлэмж, байшингийн угсармал модон хийцийг импортлоход хамтран ажиллах талаар санал солилцлоо.  

 


тагууд: MongoliaCanada