Канадын техник, мэргэжлийн боловсролын холбооны төлөөлөлтэй уулзав
Элчин сайд Я.Ариунболд Канадын техник, мэргэжлийн боловсролын холбоо (Colleges and Institutes Canada)-ны Олон улсын түншлэл, хамтын ажиллагаа хариуцсан менежер Камилл Хури, ахлах мэргэжилтэн Милика Нжегован нартай уулзаж, хамтын ажиллагаа эхлүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан төлөөлөгч солилцох зэрэг асуудлаар санал солилцов.
Канадын техник, мэргэжлийн боловсролын холбоо нь Канадын төрийн өмчит техник, мэргэжлийн боловсрол, сургалтын төв, коллежуудыг үндэсний болон олон улсын түвшинд төлөөлөн, сурталчилж сургалт, инновац, сайн туршлага, олон улсын хөгжил зэрэг тэдний бие даасан байдлыг хангах, багш, ажилчдыг чадавхжуулах, чиглэлээр ажилладаг.