Канад Улсын Парламентын Сенатын Спикертэй уулав
Элчин сайд Я.Ариунболд 9 дүгээр сарын 29-ний өдөр Канад Улсын Парламентын Сенатын спикер Ж.Фьюри-тэй уулзав. Хоёр тал уулзалтын үеэр харилцааны үнэт зүйл, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсролын салбарын хамтын ажиллагаа болон төрийн албаны шинэчлэлийн асуудлаар ярилцав. Түүнчлэн ирэх онд болох Монгол-Канадын харилцааны 50 жилийн ойг тэмдэглэх мөн бүс нутаг, олон улсын өнөөгийн байдлын талаар санал бодлоо хуваалцав.