Канадын Худалдааны ерөнхий комиссар, Гадаад хэргийн яамны туслах дэд сайд Сара Уилшоутай уулзав
Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Канадын Худалдааны ерөнхий комиссар, Гадаад хэргийн яамны туслах дэд сайд Сара Уилшоутай уулзаж хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцов.
Уулзалтаар Канадын худалдааны ерөнхий комиссарын газрын туршлага, үйл ажиллагааны загварыг Монголд нутагшуулах боломжийг судлах, худалдааны боловсон хүчнийг чадавхижуулах, цахим худалдааг хөгжүүлэх, хоёр улсын хооронд агаарын тээврийн шууд нислэгийг эхлүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд төрийн алба болон хувийн хэвшилд тусламж, зөвлөгөө өгөх, хоёр талын худалдааны зөвлөлдөх механизмыг төлөвшүүлэх, худалдааны чадамжийг өсгөх, стратегийн бодлого баримтлах зэрэг чухал асуудлаар ярилцлаа.