images

Оттава хотод Монгол Улсын төрийн далбааг мандуулав

Элчин сайдын яамны мэдээ

2023-07-11

527

Үндэсний Их баяр наадам, Монгол-Канадын дипломат харилцааны 50 жилийн ойг тохиолдуулан 7 дугаар сарын 11-ний өдөр Оттава хотод Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслолыг зохион байгуулав.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд, Оттава хотын захирагч Марк Сүтклиф, Канад Улсын Гадаад хэргийн яамны Зүүн Ази, Далайн орнуудын газрын Ерөнхий-Захирал Жояа Донэлли нар баяр хүргэж үг хэлэв.

Үг хэлсэн хүмүүс Үндэсний Их баяр наадам Монголын ард түмний уламжлал, соёлын илэрхийлэл, тусгаар тогтнол, эв нэгдлийн баяр болох, мөн Монгол Улс, Канад Улсыг холбодог ижил төстэй талыг онцлов. Үүний зэрэгцээ хоёр улс ардчилал, хүний эрх, хуулийн засаглалыг дээдэлдэг нийтлэг үнэт зүйлтэй бөгөөд хоёр тал, олон талт харилцааны талбарт улс төр, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, уул уурхай мөн соёл боловсрол, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.

Ёслолын ажиллагаанд Оттава дахь дипломат төлөөлөгчийн газрууд, Канад Улсын төр, засгийн холбогдох байгууллага болон Монгол иргэдийн төлөөлөл оролцлоо.    


тагууд: MongoliaCanada