images

Монреаль хотод болсон Дорно дахины наадамд оролцов

Элчин сайдын яамны мэдээ

2023-08-14

402

Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам Канадын Кубэк муж дахь Монгол-Канадын нийгэмлэг, Монголын Шагайн харвааны салбар зөвлөл, мөн монгол гэрийг Канад Улсад танилцуулж, канадчуудын хэрэглээнд нэвтрүүлж байгаа Groovy Yurts компанитай хамтран Монреаль хотод 2023 оны 8 дугаар сарын 10-13-нд болсон Дорно дахины наадамд анх удаа оролцож, Монгол Улс, монголын ард түмний түүх, соёл уламжлал, оюуны бүтээлийг сурталчлав. Наадмын үеэр орчуулагч Р.Мөнхзулын франц хэлэнд хөрвүүлсэн Монголын утга зохиолын дээжис, зураач, уран бичээч В.Баатарчулуун, Т.Гантулга нарын уран бүтээлийг танилцуулж, дэлгэн үзүүлсэний зэрэгцээ морин хуурч, хөөмийч А.Ананд,  Х.Үүрийнтуяа,  ардын бүжгийн “Сувд” хамтлагийн бүжигчин Г. Хулан, Т. Халиун, Г.Сайнзаяа, лимбэчин Б.Цогтсайхан, хөгжимчин Н.Баярсайхан, болон канадын уран бүтээлч Julie Rousseau нар монгол дуу хөгжим, бүжгээр зочдын мэлмий, сонорыг мялаав.  Монголын Шагайн харвааны төлөөлөгч Б.Батзориг цэц мэргэнийг сорьсон уламжлалт спортын энэ төрлийг тайлбарлан үзүүлсэн нь олны сонирхлыг татав. Мөн Канадын хамгийн олон уншигчтай LaPresse сонины сэтгүүлч, улс төр судлаач Жан-Фредерик Легар Тремблэй, Монреалийн их сургуулийн докторант Жереми Лэ Бланк-Гутиэр, “Монгол-шууранхайлж байгаа элсний нутагт хийсэн гайхамшигт аялал” номын зохиогч, аялагч Чарльз Роберж нар наадмын зочдод Монгол Улс, монголын ард түмний ахуй соёл, улс төр, нийгмийн өнөөгийн байдлын талаар танилцуулж, сонирхолтой яриа өрнүүлэв.


тагууд: MongoliaCanada