ЭЛЧИН САЙД КАНАД-ЕВРОАЗИЙН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
ЭЛЧИН САЙД КАНАД-ЕВРОАЗИЙН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН БҮСИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Канад-Евроазийн Худалдааны танхимын Бүсийн захирал хатагтай Т.Домиловскаяг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.
Т.Домиловская Канад-Евроазийн Худалдааны танхимын үйл ажиллагаа, тус танхимаас Монгол Улстай хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааны талаар танилцуулж, энэ оны 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэнд Канадын хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулахаар ажиллаж байгаагаа мэдээлэв.
Элчин сайд Э.Сарантогос Монгол, Канадын харилцааг цаашид худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн чиглэлд эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, Канад-Евроазийн Худалдааны танхимаас манай улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд ач холбогдол өгч байгаад талархал илэрхийлэв.
Мөн энэ оны 10 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Уул уурхайн долоо хоног – 2023” арга хэмжээнд Канад-Евроазийн Худалдааны танхимын гишүүн байгууллагуудыг оролцохыг урив.