КАНАД УЛСАД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛОГДЛОО
Өнөөдөр Элчин сайд Э.Сарантогос Канад Улсын Онтарио болон Квэбэк мужууд дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр томилогдсон Сэнгээгийн Энх-Амгаланг хүлээн авч уулзаж, Монгол, Канадын эдийн засаг, худалдаа, бизнесийн харилцааг хөгжүүлэх чиглэлд харилцан санал солилцлоо.
С.Энх-Амгалан эдийн засаг, худалдаа, бизнесийн харилцааг хөгжүүлэх, хоёр орны Худалдаа аж үйлдвэрийн танхим, худалдааг дэмжих болон бусад бизнесийн төлөөллийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн түншлэлийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Элчин Сайд Э.Сарантогос МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр томилогдсонд С.Энх-Амгаланд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.