images

ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТ ОЛОН “ГРУВИ ЮРТС” КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Элчин сайдын яамны мэдээ

2023-09-08

305

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос болон ЭСЯ-ны ажилтнууд Канад Улсын “Груви Юртс Инк” компанийн үйл ажиллагаатай 2023 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр танилцав. Уг компани нь 2003 оноос өнөөдрийг хүртэл 20 жилийн турш монгол гэр, монгол уламжлалыг Умард Америкт сурталчилж, Монгол Улсаас Европ, Америк тивд нийт 1500 гаруй монгол гэр импортолжээ. Үүнд Канад төдийгүй АНУ, Мексик, Перу, Чили, Боливи, Исланд гэх мэт олон орны хэрэглэгчдэд монгол гэр хүргэсэн байна.

Элчин сайд Э.Сарантогос Монголын соёл, уламжлалыг сурталчлан таниулах, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нь тус компанийг үүсгэн байгуулагч Ив Балленеггерт талархал илэрхийлж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Канад улс руу гаргаж буй манай улсын экспортын 26 хувийг "Груви Юртс" компанийн бүтээгдэхүүн (гэр) эзэлж байна.