images

OТТАВА ХОТ ДАХЬ МОНГОЛ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ЭХЛЭВ

Элчин сайдын яамны мэдээ

2023-09-09

283

Канад Улсын нийслэл Оттава хот дахь монгол хэлний сургууль 2023-2024 оны хичээлийн жилийн нээлтээ Олон улсын болон уугуул хэлний хөтөлбөрийн хүрээнд 2023 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хийлээ. Энэ жил тус сургууль нь Оттава хотын Карлтон дүүргийн Сентенниал дунд сургуульд хичээллэх бөгөөд монгол хүүхдүүддээ эх хэл, үндэсний соёл, уламжлалыг багш Б.Ган-Очир, Ц.Бямбатуяа нар заана.

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос монгол сургуулийн багш, хүүхдүүдэд хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж, Монгол орныхоо ирээдүй хойч үе бяцхан иргэддээ сурлагын амжилт хүсэхийн сацуу эх хэл, соёл, заншлаа шамдан сурахыг захиж, монгол хэлээ хилийн чанадаас эх оронтойгоо холбогдох гүүр болгон хэрэглэхийн чухлыг онцлов.