images

ЭЛЧИН САЙД Э.САРАНТОГОС КАНАДЫН ГХЯ-НЫ ЕРӨНХИЙ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ

2023-09-12

481

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Канад Улсын Гадаад хэргийн яамны Хойд Ази, Далайн орнуудын газрын Ерөнхий захирал Жоя Донеллитэй танилцах уулзалт хийв. Уулзалтаар хоёр тал ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэх ажил, Монгол-Канадын харилцааны 50 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний талаар санал солилцов. Аливаа хоёр улсын харилцааны үндэс суурь нь ард түмний найрамдал нөхөрлөл бөгөөд иргэд зорчих нөхцлийг хөнгөвчилж, солилцоог өргөжүүлэх нь харилцаа, хамтын ажиллагааг тэлэх хурдасгагч болдгийг Элчин сайд Э.Сарантогос онцлон тэмдэглэв.


тагууд: MongoliaCanada