images

ЭЛЧИН САЙД КВЭБЭК МУЖИЙН МОНРЕАЛЬ ХОТОД АЖИЛЛАВ

Элчин сайдын яамны мэдээ

2023-09-27

308

Монгол Улсаас Канад Улсад суух Элчин сайд Э.Сарантогос 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Квэбэк мужийн Монреаль хотод ажиллав. Энэ өдөр Элчин сайд Квэбэк муж дахь Монгол Улсын Өргөмжит консул Пол Лэмэй, Квэбэк мужийн Монголчуудын холбооны дэд тэргүүн Н.Саруул, Монгол, Канадын нийгэмлэгийн тэргүүн Б.Золзаяа нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Элчин сайдын яам Монреаль хот дахь монголчуудын ТББ-ын төлөөлөгчидтэй хамтран монгол сургуулийн хичээллэх байрны асуудлаар Квэбэк муж болон Монреаль хотын захиргаанаас туслалцаа дэмжлэг хүсэх, Квэбэк мужийн номын сангуудад монгол номын фондтой болох, Монгол Улсаа сурталчилж, дунд сургуулийн сурагчдад жижиг хэмжээний товхимол номыг тараах зэрэг ажлуудыг хийхээр ярилцав.