images

Элчин сайдын дурсамж №7

Дипломат харилцааны 50 жил

2023-11-30

330

ЭЛЧИН САЙДЫН ДУРСАМЖ №7

Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар ажилласан хоёр жилийн олон нандин дурсамжаас сонгоход хүндрэлтэй байна. Нуршихгүйн тулд Монголын өрсөлдөөнт спортын баялаг соёл надад хэрхэн нөлөөлсөн талаар хүүрнэе.

📍Үнэхээр Монголд байх үеийн хамгийн тод дурсамжуудын нэг бол спортын тэмцээн уралдаан ба ихэнх тохиолдолд үзэгчийн суудлаас хэдий ч зарим тохиолдолд биечлэн оролцож байсан. Эдгээр тэмцээн уралдаан надад хувь хүний хувиар сайхан сэтгэгдэл, туршлага үлдээсэн төдийгүй Монгол орон, ард түмнийг таньж ойлгоход тусалсан.

📍Хурдан морины уралдаан: Монголын соёлыг үнэлж ойлгохын тулд баяр Наадмын уралдаан тэмцээнийг заавал үзэх хэрэгтэй. Наадмын хамгийн алдартай тэмцээн нь Хүй долоон худагт болдог ширүүн өрсөлдөөн, уламжлалт баяр наадам хосолсон арга хэмжээ юм. Туурайн чимээ нүргэлж, морины хөлс үнэртсэн, дэмжиж буй морь, унаач хүүхдүүдээ уухайлж буй үзэгчдийн нүргэлсэн чимээн дунд морьны барианд монгол найзуудтайгаа догдлон зогсох тэр мөчийг юутай ч харьцуулшгүй. Эрхэм хүндэт найз Баянжаргалын Бямбасайханы хамт олон аймаг, сумдын хурдан морины уралдааныг үзэж, монглоын ард түмний найрсаг зочломтгой өв уламжлалыг мэдрэхээс илүүтэй сайхан зүйл байгаагүй юм.

📍Сагсан бөмбөг: Улаанбаатар хотын захиргаа жил бүр нэг амралтын өдрүүдээр дотоодын багууд болон ЭСЯ-дуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулдаг. Монгол Улсад суугаа ЭСЯ-дуудыг оролцуулдаг амралтын хоёр өдрийн энэхүү тэмцээн нь нөхөрсөг уур амьсгал, сонирхолтой өрсөлдөөн дунд болж өнгөрдөг. Миний 14 настай өргөмөл хүүг нас бага гэхгүй тэмцээнд урьж оролцуулсныг хэзээ ч мартахгүй. Тэмцээн насанд хүрсэн хойно нь ч миний хүүд мартагдашгүй дурсамж болж үлдсэн.

📍Гүйлтийн тэмцээн: Гүйх туйлын дуртай би өглөө бүр Элчин сайдын өргөөнөөсөө гарч, 8 миль гүйдэг байсан юм. Гайхалтай нь хажууханд байх үндэсний цэцэрлэгт хүрээлэн хэдийнээ олон зуун сонирхогчид, миний хожим нь уралдаж, нөхөрлөсөн тууштай гүйгчдээр дүүрэн байдаг байсан. Тэдний хүсэлтээр би 2018 оны 5 дугаар сард Улаанбаатарын олон улсын марафоны хагас зайн гүйлтийн төрөлд оролцсон. Өмнөх тэмцээнүүдтэй харьцуулахад хэдийгээр хамгийн бүгчим халуун, хүнд өдөр таарсан ч би онцгой богино хугацаанд барианд орж, түрүүлсэндээ бус харин хэдэн зуун үзэгчид гүйгчдийг дэмжин зогсож байсан тул энэ тэмцээн надад хамгийн сайхан дурсамж үлдээсэн. Тэмцээнд түрүүлэх бус, харин оролцох нь чухал гэдгийг тэр олон үзэгчид надад ойлгуулсан билээ.

📍Мөсөн хоккей: Манай Элчин сайдын яамнаас Монгол-Канадын хоккейн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах хүртэл би “соёлын дипломат ажиллагаа”-ны үнэ цэнийг бүрэн үнэлж байгаагүй юм. Хоккейн тэмцээн хоёр улсын бат бөх харилцаа, хамтын ажиллагааг тэмдэглэхийн зэрэгцээ, мөсөн хоккейн спортоор хичээллэх хүсэлтэй монгол охид, хөвгүүдийг сургах, өмсгөл хэрэгсэлд шаардлагатай санхүүжилтийг босгох Канад, Монголын нэг жилийн аян амжилттай хэрэгжиж дууссаныг тэмдэглэсэн хүсэн хүлээсэн арга хэмжээ болсон. Санаачилга яагаад ийм амжилттай болсон бэ? Хахир хүйтэн өвөлтэй Канад, Монголын ижил төстэй уур амьсгал, ур чадвар, урт хугацааны бэлтгэл сургуулилт шаардсан спортыг хөгжүүлж ирсэн туршлага гэсэн хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Энэ ч утгаараа Монгол Улсаас Канад Улсад суугаа анхны Элчин сайд асан Галсангийн Батсүхийн хамт хоёр улсын бат бөх найрамдлыг бэлгэдэн эхний шайбыг оруулан тэмцээнийг нээсэн нь миний хувьд онцгой үйл явдал байсан билээ.

Дэйвид Виллиам Спрул

Афганистаны асуудал хариуцсан Канадын Тусгай төлөөлөгч

Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдаар 2017-2019 онд ажилласан

***English below***

“ It is difficult to choose among so many treasured memories from my two years serving as Canada’s ambassador to Mongolia. For the sake of brevity, I will therefore limit my comments to Mongolia’s rich culture of competitive sport as it affected me. Indeed, among my most vivid memories of my time in Mongolia was participation in sports competitions, mostly as a spectator but sometimes as a participant. These competitions provided me not only with highly satisfying personal experiences, but important insights into the character of Mongolia and its people.

📍Horse racing: To fully appreciate Mongolian culture, it is valuable to experience Naadam sports competitions. Among the most celebrated are those held at the Khui Doloon Khurdaq grounds, an extravaganza for the senses of fierce competition and traditional celebration. What can match standing with Mongolians friends at the finish line and experiencing the thunderclap of hooves, the smell of horse sweat, and the tumultuous applause of excited spectators willing their favourite ponies and their young riders across the finish line? And what could be better for me than being accompanied by my dear and highly respected friend, Byambasaikhan Bayanjargal, to this and various other small village horse race events that included longstanding traditions of generous Mongolian hospitality.

📍Basketball: Each year the City of Ulaanbaatar would host a weekend basketball tournament among local teams and foreign embassies. The busy weekend of games, which graciously accommodated the participation of the foreign community, represented the best of friendly and exciting competition. I will always remember the participation of my fourteen year old stepson who was welcomed to join in competition despite his young age, thus marking for him an important milestone into adulthood.

📍Running: As an addicted runner, I would each morning at sunrise leave the Canadian residence for my daily eight mile run. To my surprise, the glorious national park nearby where I would test myself already contained hundreds of exercise enthusiasts, including many committed and talented runners with whom I would compete and form lasting friendships. On their urging, I entered the Ulaanbaatar City International Marathon in May of 2018, competing in the half-marathon category. It was a very hot day and the most physically demanding of the many distance races I had run until then, but also the most satisfying - not because I won the prize or ran a particularly fast time but because of the hundreds of enthusiastic and supportive Mongolian spectators cheering we runners on. They reminded me once again that it is not about winning the prize but about running the race.

📍Ice hockey: I never fully appreciated the value of “cultural diplomacy” until our embassy’s organization of the annual Mongolia-Canada hockey game. Not only was it a much anticipated event that celebrated the best of our countries’ strong and abiding relations, but it crowned the completion of an ambitious year of Canadian-Mongolian fund-raising to equip and train boys and girls to carry Mongolian hockey into the next generation. Why was this initiative so successful? It was because it embraced two important aspects of our shared national experience - that of harsh winter climates and demanding physical sport. In this context, it was very special for me along with the first Mongolian ambassador to Canada, Batsukh Galsan, to drop the ceremonial puck at the start of each year’s game, symbolizing the enduring bonds of friendship between our countries.”

Gentlemen,

I neglected to include the information below that might be useful as you compile memories from contributors for the publication.

Current position

David William Sproule

Special Representative of Canada

for Afghanistan

Service in Mongolia

Canadian Ambassador to Mongolia, August 2017 - August 2019

Cheers,

David


тагууд: MongoliaCanada50years