ТОРОНТО ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 16.00-21.00 цагт Торонто хотод 24 Avonwick Gate, Toronto, ON M3A 2M6 хаягт иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ. Энэ өдөр консулын үйлчилгээ авах иргэд ЭСЯ-ны [email protected] хаягт овог нэр, авах консулын үйлчилгээний төрлийг цахим шуудангаар илгээж, цагаа бүртгүүлнэ үү.
Иргэдэд дараахь консулын үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:
1. Иргэний шинэчилсэн бүртгэл /16, 25, 45 насны иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах иргэн заавал өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Чингэхдээ хүчин төгөлдөр үндэсний гадаад паспорт, төрсний гэрчилгээ эсхүл хугацаа дууссан иргэний үнэмлэхээ авч ирэх бөгөөд өөрийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суух хаягаа мэдэх шаардлагатай. Иргэний үнэмлэхээ буцааж авахын тулд төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч ирэх хэрэгтэй.
2. Нотариатын үйлчилгээ (итгэмжлэл, баримт бичиг баталгаажуулалт)
Тус ЭСЯ-ны цахим хуудасны http://ottawa.embassy.mn/index1.php?moduls=47
холбоосноос зохих итгэмжлэлийн хуудас татан авч өөрт тохирох итгэмжлэлийг загварыг дагуу бөглөнө үү,
3. Гэрлэлтийн бүртгэл, гэрлэлтийн гэрчилгээний бичиг баримтыг хүлээн авна.
Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхдээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Тус ЭСЯ-ны цахим хуудасны http://ottawa.embassy.mn/index1.php?moduls=43
холбоосноос бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг авна уу,
Гэрчилгээгээ буцааж авахын тулд төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч ирэх хэрэгтэй
4. Төрсний бүртгэл, төрсний гэрчилгээний бичиг баримтыг хүлээн авна.
Тус ЭСЯ-ны цахим хуудасны http://ottawa.embassy.mn/index1.php?moduls=42
холбоосноос бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг авна уу,
Гэрчилгээгээ буцааж авахын тулд төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч ирэх хэрэгтэй.
5. Үндэсний гадаад паспортын захиалга хүлээн авна.
Тус ЭСЯ-ны цахим хуудасны http://ottawa.embassy.mn/index1.php?moduls=50
холбоосноос бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг авна уу.
Захиалсан гадаад паспортаа буцааж авахын тулд төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч ирэх хэрэгтэй.
Анхаарах зүйлс:
•Консулын үйлчилгээний төлбөрийг INTERAC E-transfer
[email protected] хаягаар шилжүүлнэ.
•ЭСЯ-ны цахим хуудас (www.ottawa.embassy.mn)-ны Консулын үйлчилгээ хэсэгт заасны дагуу материалаа гүйцэд бүрдүүлж ирнэ үү.