images

ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Элчин сайдын яамны мэдээ

2024-02-16

247

🔹 Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийн үйлчилгээнд нэгдлээ. Тус ЭСЯ Канад Улсад оршин сууж байгаа иргэдэд https://e-mongolia.mn цахим платформоос хүсэлтийнх нь дагуу нэн хэрэгцээт төрсний болон гэрлэлтийн бүртгэл, иргэний үнэмлэх, үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээ, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг олон баримт бичгийн лавлагааг олгох боломжтой боллоо. Мөн зарим лавлагааг англи хэлээр авч болно.

🔹 “Хурдан” үйлчилгээг авахын тулд иргэн 16 нас хүрсэн байх, иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой бөгөөд “Хүний хувийн мэдээлэл хамгаалах” тухай хуулийн дагуу иргэний биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээг нь төхөөрөмжид уншуулж, https://e-mongolia.mn платформ руу нэвтэрч, зөвхөн тухайн иргэнтэй холбоотой мэдээллийг авах боломжтой тул иргэн Та зайлшгүй өөрийн биеэр Элчин сайдын яаманд ирж, үйлчилгээ авахыг анхаарна уу.