images

КАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Элчин сайдын яамны мэдээ

2024-02-17

191

🔹Канад дахь Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Торонто хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Ванкувэр, Калгари, Эдмонтон, Оттава, Торонто хотын эрэгтэй 9 баг, эмэгтэй 4 баг оролцсоноос Ванкувэр хотын “V8”, Торонто хотын “Bee” багууд эрэгтэй, эмэгтэй төрөлд ТЭРГҮҮН байр эзэллээ.

🔹Элчин сайдын яамнаас зөвлөх М.Батхуяг оролцож, түрүүлсэн баг, тамирчдад Элчин сайдын талархал, дурсгалын зүйлс гардуулав. Тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцсон нийт баг, тамирчдад баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.