images

ВАНКҮВЭР ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Элчин сайдын яамны мэдээ

2024-02-21

276

Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 16.00-21.00 цагт Ванкүвэр хотод 6908 Churchill Street, Vancouver, BC V6P 5B3 хаягт иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ. Энэ өдөр консулын үйлчилгээ авах иргэд ЭСЯ-ны [email protected] хаягт овог нэр, авах консулын үйлчилгээний төрлийг цахим шуудангаар илгээж, цагаа бүртгүүлнэ үү.

Иргэдэд дараахь консулын үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

1. Иргэний шинэчилсэн бүртгэл /16, 25, 45 насны иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах иргэн заавал өөрийн биеэр ирж бүртгүүлнэ/.

Чингэхдээ төрсний гэрчилгээ эсхүл хугацаа дууссан иргэний үнэмлэхээ авч ирэх бөгөөд өөрийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суух хаягаа мэдэх шаардлагатай. 16 нас хүрж буй иргэн төрсний гэрчилгээ, эцэг эхийнхээ иргэний үнэмлэхний хуулбарыг авч ирнэ.

Иргэний үнэмлэхээ буцааж авахын тулд төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч ирэх хэрэгтэй.

Хураамж: 15 КАД /25, 45 нас/, 22 КАД /16 нас/

2. Нотариатын үйлчилгээ (итгэмжлэл, баримт бичиг баталгаажуулалт)

ЭСЯ иргэдээс ирүүлэх итгэмжлэлийг цахим системээр урьдчилан хүлээн авч, хянан баталгаажуулна. Та https://consul.notary.mn/login цахим системд бүртгүүлэн нэвтрэн орж, итгэмжлэлээ боловсруулж, тус Элчин сайдын яамаар хянуулсны дараа итгэмжлэлдээ гарын үсэг зуран ЭСЯ-нд хүргүүлнэ.

Хураамж: 15 КАД

3. Гэрлэлтийн бүртгэл, гэрлэлтийн гэрчилгээний бичиг баримтыг хүлээн авна.

Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхдээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Тус ЭСЯ-ны цахим хуудасны https://ottawa.embassy.mn/subcategory/340

холбоосноос бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг авна уу,

Хураамж: 15 КАД

Гэрчилгээгээ буцааж авахын тулд төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч ирэх хэрэгтэй

4. Төрсний бүртгэл, төрсний гэрчилгээний бичиг баримтыг хүлээн авна.

Тус ЭСЯ-ны цахим хуудасны https://ottawa.embassy.mn/subcategory/339

холбоосноос бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг авна уу,

Хураамж: 15 КАД

Гэрчилгээгээ буцааж авахын тулд төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч ирэх хэрэгтэй.

5. Үндэсний гадаад паспортын захиалга хүлээн авна.

Тус ЭСЯ-ны цахим хуудасны https://ottawa.embassy.mn/page/36

холбоосноос бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг авна уу.

Хураамж: 65 КАД

Захиалсан гадаад паспортаа буцааж авахын тулд төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч ирэх хэрэгтэй.

Анхаарах зүйлс:

•Консулын үйлчилгээний төлбөрийг INTERAC E-transfer

[email protected] хаягаар шилжүүлнэ.

•ЭСЯ-ны цахим хуудас (www.ottawa.embassy.mn)-ны Консулын үйлчилгээ хэсэгт заасны дагуу материалаа гүйцэд бүрдүүлж ирнэ үү.