images

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИДТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-04-17

297

Элчин сайдын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран 4 дүгээр сарын 17-ны өдөр "Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Канад Улсад экспортлох боломж" сэдвийн хүрээнд манай улсын ЖДҮ эрхлэгчидтэй цахим уулзалт хийв.

Цахим уулзалтад Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн зөвлөх М.Батхуяг, Канад Улсад бизнес эрхлэгч “Cashmere Cosa” компанийн захирал Ж.Дагийжанчив нар оролцож, Канадын зах зээл, хэрэглэгчдийн зан төлөв, сонирхол, зах зээлд нэвтрэх боломжийн талаар мэдээлэл өгч, ЖДҮ эрхлэгчидтэй нээлттэй санал солилцлоо.