images

ЭЛЧИН САЙД Э.САРАНТОГОС КАНАД УЛСЫН ПАРЛАМЕНТЫН СЕНАТЫН ТАНХИМЫН ГИШҮҮН, КАНАД-МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДАРГА Х.МИШЭЛ ОДЕТТ-ЫГ ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ХҮЛЭЭЖ АВЧ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-04-10

484

Уулзалтын үеэр Канад-Монголын парламентын бүлгийн үйл ажиллагаа, монголын нүүдлийн соёл иргэншил канадын уугуул соёлын ижил төстэй тал, хэлхээ холбоог судлах, мөн эмэгтэйчүүдийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

Канад Улсын Парламентад 2003 онд Канад-Монголын парламентын бүлэг байгуулагдсан. Парламентын бүлгийн одоогийн дарга Сенатор Мишэл Одэтт Квэбэк мужаас сонгогдсон. Тэрээр уугуул охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, мөн боловсролын чиглэлээр олон жил ажилласан, нэр хүндтэй нийгмийн зүтгэлтэн юм.