МЕМОРИАЛ ИХ СУРГУУЛИЙН БИЗНЕС СЕМИНАРТ ОРОЛЦОВ
Элчин сайд Э.Сарантогос Канад Улсын Ньюфаундлэндийн Мемориал Их Сургуулийн Олон Улсын Бизнесийн нийгэмлэгээс зохион байгуулсан “Зүүн Ази дахь бизнесийн динамик” сэдэвт олон улсын семинарт оролцлоо.
Тэрээр манай улсын эдийн засгийн байдал, хөгжлийн нөөц бололцоо болон сорилтуудын талаар мэдээлэл өгч, Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн өрнөлийг Мемориал Их Сургуулийн оюутан, судлаачдад танилцуулав.
Семинарт Япон, БНСУ зэрэг Зүүн Азийн улс орнуудын Элчин сайд нар мөн оролцож, тус тус улсын Канад Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгөв.