images

БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-04-01

319

Хилийн чанад дахь монгол сургууль, цэцэрлэг, хэл соёлын төвийн багш нарын заах арга зүй, ур чадварын сургалтад хамрагдаж, зохих шаардлагыг хангасан Канад Улсын Монреаль хот дахь монгол сургуулийн багш Б.Золзаяад Элчин сайд Э.Сарантогос 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр батламж гардуулав.

Нийт 36 хичээл бүхий дээрх цуврал цахим сургалтыг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 7 дугаар тогтоолын хүрээнд Гадаад харилцааны яам Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран 2022-2023 онд зохион байгуулсан билээ.

Батламж гардан авсан Б.Золзаяад баяр хүргэж, ирээдүй хойч үедээ эх хэлээ зааж сургаж, өвлүүлэн үлдээх эрхэм үйлсэд нь амжилт хүсье.