ЭСЯ-наас Ванкувер хотод консулын үйлчилгээ үзүүлнэ
Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ-наас 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10.00-18.00 цагийн хооронд Бритиш Колумб мужийн Ванкувер хотод 1518 West 36 Ave, Vancouver, BC V6M 1J8 хаягт иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ.
ЭНЭ ӨДӨР КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ИРГЭД ЭСЯ-НЫ [email protected] ХАЯГТ ЦАХИМ ШУУДАН ИЛГЭЭЖ, АВАХ КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ, ҮЙЛЧЛҮҮЛЭХ ЦАГАА БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.
Иргэдэд дараахь консулын үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:
1. Иргэний шинэчилсэн бүртгэл 16, 25, 45 насны иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах иргэн заавал өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Чингэхдээ хүчин төгөлдөр үндэсний гадаад паспорт, төрсний гэрчилгээ эсхүл хугацаа дууссан иргэний үнэмлэхээ авч ирэх бөгөөд өөрийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суух хаягаа мэдэх шаардлагатай. Иргэний үнэмлэхээ буцааж авахын тулд төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч ирэх хэрэгтэй. Амралтын өдрүүдэд зарим шуудангийн салбар ажилладаггүйг анхаарна уу.
2. Гэрлэлтийн бүртгэл, гэрлэлтийн гэрчилгээ авах хос Монгол Улсын “Иргэний улсын бүртгэлийн тухай” хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу заавал өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Тус ЭСЯ-ны цахим хуудасны https://ottawa.embassy.mn/index.php/subcategory/340
холбоосноос бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг харна уу,
Гэрчилгээгээ буцааж авахын тулд төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч ирэх хэрэгтэй. Амралтын өдрүүдэд зарим шуудангийн салбар ажилладаггүйг анхаарна уу.
4. Төрсний бүртгэл, төрсний гэрчилгээний бичиг баримтыг хүлээн авна.
Тус ЭСЯ-ны цахим https://ottawa.embassy.mn/index.php/subcategory/339 холбоосноос бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг харна уу,
Гэрчилгээгээ буцааж авахын тулд төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч ирэх хэрэгтэй. Амралтын өдрүүдэд зарим шуудангийн салбар ажилладаггүйг анхаарна уу.
5. Үндэсний гадаад паспортын захиалга хүлээн авна.
Тус ЭСЯ-ны цахим хуудасны https://ottawa.embassy.mn/index.php/subcategory/343
холбоосноос бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг харна уу.
***Цээж зургаа УБЕГ-ын www.photo.burtgel.gov.mn хаягаар орж цахимаар илгээнэ.
Цээж зураг УБЕГ-ын www.photo.burtgel.gov.mn хаягаар орж цахимаар илгээх зааврыг дараах холбоосоор орж үзнэ үү.
Захиалсан гадаад паспортаа буцааж авахын тулд төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч ирэх хэрэгтэй. Амралтын өдрүүдэд зарим шуудангийн салбар ажилладаггүйг анхаарна уу.
6. Нотариатын үйлчилгээ (итгэмжлэл, баримт бичиг баталгаажуулалт)
Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд иргэдээс ирүүлэх итгэмжлэлийг https://e.notary.mn/consul/login цахим системээр хүлээн авч, хянан баталгаажуулна.
Зааврыг дараах холбоосоор орж үзнэ үү.
https://www.facebook.com/.../pcb.../5542269815829605
Анхаарах зүйлс:
•Консулын үйлчилгээний төлбөрийг INTERAC E-transfer
[email protected] хаягаар шилжүүлнэ.
•ЭСЯ-ны цахим хуудас (www.ottawa.embassy.mn)-ны Консулын үйлчилгээ хэсэгт заасны дагуу материалаа гүйцэд бүрдүүлж ирнэ үү.