images

МОНГОЛ ОЮУТНУУДТАЙ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-03-25

304

Элчин сайд Э.Сарантогос 3 дугаар сарын 22-ны өдөр Бритиш Колумбын Их сургуульд суралцаж байгаа монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзлаа. Тэрээр оюутнуудад Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, улс эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, хичээл сурлагадаа шамдахыг хүсэв.

Оюутнууд өөрсдийн суралцаж буй мэргэжил, судалгааны ажлын талаар танилцуулж, эх орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулах боломжтой талаар ярилцав. Оюутнуудтайгаа хэлхээ холбоогоо бэхжүүлж, мэдээлэл солилцож байх үүднээс ЭСЯ-ны зүгээс хамтарсан семинар зохион байгуулахыг санал болгов.

Манай улсаас Бритиш Колумбын Их сургуульд эдүгээ бакалаврын хөтөлбөрт 37 оюутан, магистр, докторантурт 8 судлаач суралцаж байна.