images

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ВАНКҮВЭР ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-03-21

164

Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ-наас 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Бритиш Колумб мужийн Ванкүвэр хотод Монгол Улсын иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэв.

Иргэд энэ өдөр иргэний үнэмлэхээ 25, 45 насандаа сунгуулах, шинээр гадаад паспорт авах, гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авах, буцах үнэмлэх авах, бичиг баримтын орчуулга хийлгэх зэрэг үйлчилгээ авав.