images

АЗИ-НОМХОН ДАЛАЙН САНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-03-21

432

Элчин Сайд Э.Сарантогос энэ сарын 20-ноос 23-ны өдрүүдэд Бритиш Колумб мужид ажиллаж байна. Тэрээр 20-ны өдөр Ванкүвэр хотноо байрлах Ази-Номхон далайн санд зочилж, тус сангийн Ерөнхийлөгч Ж.Нанкивел, Дэд ерөнхийлөгч В.Нажибулла, захирал Ж.Лабрек нартай уулзав.

Талууд Ази-Номхон далайн бүс нутаг дахь манай хоёр улсын бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцож, цаашид бүс нутгийн судалгааны чиглэлээр хамтын ажиллагаагаа илүү нягт болгох, эрдэмтэн солилцоог дэмжиж, тус тусын зүгээс зохион байгуулж буй уулзалт, хурал, арга хэмжээнд идэвхтэй оролцож байхаар ярилцав.

Элчин сайд Э.Сарантогос энэ оны 6 дугаар сард болох “Улаанбаатар яриа хэлэлцээ” олон улсын хуралд оролцох Ази-Номхон далайн сангийн Дэд ерөнхийлөгч Ж.Нанкивел урилгатайг нотлов.

Ази-Номхон далайн сан нь Канадын Энэтхэг-Номхон далайн стратегийг боловсруулах, улмаар хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцож байгаа тус улсын нэр хүнд бүхий судалгааны байгууллага бөгөөд ойрын үед салбараа Сингапур хотод байгуулахаар болсон байна.