images

БРИТИШ КОЛУМБ МУЖИЙН МОНГОЛЧУУДЫН ХОЛБООНЫ УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-03-21

350

Элчин сайд Э.Сарантогос энэ сарын 20-нд Бритиш Колумб мужийн Монголчуудын холбооны тэргүүн Б.Нарангэрэл, удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнх-Оргил нарыг хүлээн авч уулзав.

Бритиш Колумб мужийн Монголчуудын холбоо нь тус мужид оршин суугаа иргэддээ бүхий л боломжит дэмжлэгийг үзүүлэхийг чармайхын сацуу Монголын хүүхэд багачууд эх хэл, соёлоо мартахгүйн үүднээс Монгол сургуулийн үйл ажиллагааг дэмжиж иржээ. Мөн иргэдийн дунд тэмцээн уралдаан зохион байгуулах, спортыг дэмжих, улс орноо сурталчлах зэргээр өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж ирснээ танилцуулав.

ЭСЯ цаашид Бритиш Колумб мужид оршин суугаа иргэдтэйгээ хэлхээ холбоогоо бэхжүүлж, Бритиш Колумб мужийн Монголчуудын холбоотой нягт хамтран ажиллахаар ярилцав.

Уулзалтын үеэр Элчин сайд Э.Сарантогос Бритиш Колумб мужид үйл ажиллагаа явуулж буй Монгол сургуульд Гадаад харилцааны яамнаас хандивласан ном, сурах бичгийг гардуулж өгөв.