ТОРОНТОГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИД ЗОЧЛОВ
Элчин сайд Э.Сарантогос 3 дугаар сарын 4-ний өдөр Торонтогийн Хөрөнгийн биржид зочилж, тус биржийн Бизнес хөгжил хариуцсан захирал Грахам Далластай уулзлаа.
Элчин сайд хөрөнгийн зах зээлээр дамжуулан манай улсад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, компанийн засаглалыг сайжруулж, ил тод байдлыг нэмэгдүүлэх, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудыг Торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх чиглэлд хамтран ажиллахыг санал болгов. Энэхүү саналыг захирал Г.Даллас хүлээн авч, давхар бүртгэлийн чиглэлд манай улстай хамтран ажиллаж, сургалт зохион байгуулахаар тохиров.