images

Apparel Textile Sourcing үзэсгэлэнд оролцов

Элчин сайдын яамны мэдээ

2022-11-10

388

Канад Улсын Торонто хотноо 11 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд болсон Сүлжмэл хувцасны "Apparel Textile Sourcing” үзэсгэлэнд Монгол Улсаас Snow Fields, Khanbogd, Mongol Textile компаниуд оролцож, бүтээгдэхүүнээ танилцууллаа. Жил бүр зохион байгуулагддаг энэ үзэсгэлэнд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам мөн оролцож, хамтран ажиллав.

Үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд болон манай улсаас оролцож буй компанийн төлөөлөгчид  Apparel Textile Sourcing үзэсгэлэнгийн Гүйцэтгэх захирал Жэсон Прискот, Канадын хувцас үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Боб Кирке, БНХАУ-аас Торонто хотод суугаа Ерөнхий консул Хан Тао нартай санал солилцож, манай оролцогч компаниудын боловсруулсан ноос, ноолуур, ээрсэн утас, бэлэн бүтээгдэхүүнийг танилцууллаа. Мөн Жорж Броун коллежийн загвар зохион бүтээгчийн ангийн оюутнуудад манай улсын ноос, ноолуурын салбар, түүхийн эд, бэлэн бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөв.

Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагддаг семинарт Элчин сайд Я.Ариунболд болон Snow Fields компанийн менежер Г.Эрхэмболд нар оролцож, Монгол Улсын ноос, ноолуурын салбарын үйлдвэрлэл, онцлог, ялгарах давуу байдал, мөн тогтвортой үйлдвэрлэл, түүхий эд бэлтгэлийн талаар хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариулж, санал солилцлоо. 


тагууд: MongoliaCanada