images

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ ЁСЛОЛ

Элчин сайдын яамны мэдээ

2024-07-05

238

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслолыг тус ЭСЯ Канад Улсын нийслэл Оттава хотын захиргаатай хамтран 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 10.00 цагт зохион байгуулна.

Канад Улсад оршин суугаа монгол иргэдээ дээрх арга хэмжээнд хүрэлцэн ирж алтан соёмбот Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэхийг урьж байна.

Хаяг: City Hall, 110 Laurier Avenue West, Marion Dewar Plaza

Parking: Underground parking is available (charge) for guests.