images

КАНАДЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД МОНГОЛЫН ДАЛБААНЫ ӨНГӨӨР ГЭРЭЛТЛЭЭ

Элчин сайдын яамны мэдээ

2024-07-13

167

Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 7 дугаар сарын 11-ний өдөр Канад Улсын нийслэл Оттава хотын төвд Монгол Улсын төрийн далбааг мандуулж, оршин суугчид, жуулчдын төв хэсэг дэх “Оттава” тэмдэг болон дэлхийн хамгийн том хүрхрээнүүдийн нэг болох Канадын алдарт Ниагарын хүрхрээг Монголын төрийн далбааны улаан, хөх, улаан өнгөөр гэрэлтүүллээ.