images

КАНАДЫН НИЙТИЙН ТАНХИМЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ

2024-09-20

239

Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Грег Фергус 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Оттава дахь Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг Квэбэк мужийн Гатино парк дахь албан ёсны өргөөндөө хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Арга хэмжээний үеэр Нийтийн танхимын дарга Г.Фергус Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогостой уулзаж, Монгол, Канадын Иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгаад баяр хүргээд хоёр орны найрамдлыг бататгаж, нэн ялангуяа парламентын солилцоог идэвхтэй дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Тэрээр мөн Канадын Парламентын дээд танхим болох Сенатын танхимын дарга асан Жорж Фьюрийн 2022 оны 10 дугаар сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр орны харилцаанд түлхэц болсныг онцлон тэмдэглэхийн сацуу Ж.Фьюригээс Монгол орны талаар олон сайхан зүйл сонссоноо дурдав.