Гадаадад байгаа иргэд e-Mongolia цахим системд нэвтрэх боломжтой боллоо
Гадаадад байгаа иргэд e-Mongolia цахим системд нэвтрэх боломжтой боллоо
Төрийн үйлчилгээний нэгдсэн e-Mongolia цахим системд хилийн чанадад оршин суугаа монгол иргэд "Онлайм нетворк" https://onlime.mn/
ХХК-ийн Lime аппликейшний дугаараар бүртгүүлэн үйлчилгээ авах боломжтой боллоо.
Уг үйлчилгээнд бүртгүүлэхэд хүчинтэй иргэний үнэмлэх буюу үндэсний гадаад паспорт, суугаа орны утасны дугаартай байх шаардлагатай юм.
Onlime-ийн үйлчилгээний ажилтантай холбогдон бүртгүүлж, баталгаажуулалт хийлгэн 72**-той дугаар авна. Уг дугаараар e-Mongolia цахим системд нэвтэрч, зайнаас иргэний үнэмлэх, төрсний, гэр бүлийн байдлын лавлагаа (нотариатаар баталгаажуулах шаардлагагүй) зэрэг төрийн 1500 орчим үйлчилгээ авч, арилжааны банкуудын интернэт банкны үйлчилгээнд нэгдэх давуу талтай ажээ.
Тариф болон төлбөр төлөх аргын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй тус компанийн холбоосоор орж танилцана уу.