ВАНКҮВЭР ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10.00-18.00 цагт Ванкүвэр хотод UCW (University of Canada West) 1429 Granville Street Vancouver BC V6Z 1N1 хаягт иргэдэд консул /иргэний бүртгэлийн/-ын үйлчилгээ үзүүлнэ. Энэ өдөр консулын үйлчилгээ авах иргэд ЭСЯ-ны [email protected] хаягт овог нэр, авах консулын үйлчилгээний төрлийг цахим шуудангаар илгээж, цагаа бүртгүүлнэ үү.
Иргэдэд дараах консулын үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
1. Иргэний шинэчилсэн бүртгэл /16, 25, 45 насны иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах иргэн заавал өөрийн биеэр ирж бүртгүүлнэ/.
Чингэхдээ төрсний гэрчилгээ эсхүл хугацаа дууссан иргэний үнэмлэхээ авч ирэх бөгөөд өөрийн ургийн овог, Монгол Улсад бүртгэлтэй оршин суугаа хаяг, яаралтай үед холбогдох монгол утасны дугаар мэдэх шаардлагатай. 16 нас хүрж буй иргэн эцэг, эхийн /овоглож буй хүний/ иргэний үнэмлэхийн хуулбарыг авч ирнэ.
Иргэний үнэмлэхээ ЭСЯ-наас авах бол төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч ирэхийг анхаарна уу.
Хураамж: 15 КАД /25, 45 нас/, 22 КАД /16 нас/
2. Гэрлэлтийн бүртгэл, гэрлэлтийн гэрчилгээний бичиг баримтыг хүлээн авна.
Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхдээ өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Тус ЭСЯ-ны цахим хуудасны https://ottawa.embassy.mn/subcategory/340
холбоосноос бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг харна уу.
Хураамж: 15 КАД
Бүртгэл баталгаажсаны дараа гэрчилгээгээ ЭСЯ-наас авах төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч ирэхийг анхаарна уу.
3. Төрсний бүртгэл, төрсний гэрчилгээний бичиг баримтыг хүлээн авна.
Тус ЭСЯ-ны цахим хуудасны https://ottawa.embassy.mn/subcategory/339
холбоосноос бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг авна уу,
Хураамж: 15 КАД
Бүртгэл баталгаажсаны дараа гэрчилгээгээ буцааж авах төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч ирэхийг анхаарна уу.
4. Үндэсний гадаад паспортын захиалга хүлээн авна.
Тус ЭСЯ-ны цахим хуудасны https://ottawa.embassy.mn/page/36
холбоосноос бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг авна уу.
Хураамж: 65 КАД
Захиалсан гадаад паспортаа ЭСЯ-наас авах төлбөрийг нь төлсөн (pre-paid), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч ирэх хэрэгтэй.
Анхаарах зүйлс:
•Консулын үйлчилгээний төлбөрийг INTERAC E-transfer [email protected] хаягаар шилжүүлнэ.
•ЭСЯ-ны цахим хуудас (www.ottawa.embassy.mn)-ны Консулын үйлчилгээ хэсэгт заасны дагуу материалаа гүйцэд бүрдүүлж ирнэ үү.