images

Элчин сайд Бритиш Колумб мужийн Тээвэр, дэд бүтцийн сайдтай уулзав

Элчин сайдын яамны мэдээ

2022-11-23

355

Элчин сайд Я.Ариунболд 2022 оны 11 сарын 23-ны өдөр Канадын Бритиш Колумб мужийн Тээвэр, дэд бүтцийн сайд Роб Флэмингтэй Викториа хотод уулзаж Монгол, Канадын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хоёр улсын хооронд тээврийн харилцааг нэмэгдүүлэх, тус мужийн боомтуудтай шууд холбоо тогтоох, Бритиш Колумб мужид үйлдвэрлэдэг бага оврын онгоцыг импортлох, орон нутгийн нислэгийг хөгжүүлэх, баталгаат засвар, үйлчилгээний төвийг байгуулах боломжийн талаар солилцлоо. Тэрбээр мөн Канадын баруун мужуудын замын компаниудын холбоотой харилцаа тогтоож, харилцан адил хүйтэн цаг агаартай нөхцөлд авто замын засвар үйлчилгээ явуулах туршлага, стандартыг судалж нэвтрүүлэх, үндэсний компаниудын чадавхийг нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийллээ.

 


тагууд: MongoliaCanada