images

Элчин сайд Я.Ариунболд Канад Улсын Бритиш Колумб муж дахь Монгол Улсын Өргөмжит консулаар шинээр томилогдсон Чарльз Скотт Маквийн Шепердтэй уулзав

Элчин сайдын яамны мэдээ

2022-11-26

232

Элчин сайд Я.Ариунболд Канад Улсын Бритиш Колумб муж дахь Монгол Улсын Өргөмжит консулаар шинээр томилогдсон Чарльз Скотт Маквийн Шепердтэй 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ванкүвэр хотноо хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Өргөмжит консулын патентыг гардуулав.

Элчин сайд шинээр томилогдсон Өргөмжит консултай хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, аялал жуулчлал, боловсролыг дэмжиж ажиллах, Монгол Улсыг сурталчлах, Бритиш Колумб мужид оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав.


тагууд: MongoliaCanada