УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Б.Саранчимэг тэргүүтэй төлөөлөгчид Канад Улсын Саскачеван мужид ажиллаж байна
УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Б.Саранчимэг тэргүүтэй төлөөлөгчид Канад Улсын Саскачеван мужид ажиллаж байна
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Б.Саранчимэг тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдөр Канад Улсын Саскачеван мужийн Рижайна хотод ажиллаж байна.
Төлөөлөгчид 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Саскачеван мужийн Хөдөө аж ахуйн яам, Худалдаа, экспортын хөгжлийн яам, Канад Улсын Гадаад хэргийн яамтай хамтран зохион байгуулж буй дугуй ширээний уулзалтад оролцож, Канадын хөдөө аж ахуй, экспортын өнөөгийн байдал, Саскачеван мужийн хөдөө аж ахуй, ургац тариа, мал аж ахуй, экспортын боломжийн тухай дэлгэрэнгүй танилцуулга сонсож, Монгол-Канадын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тэргүүтэй төлөлөөгчид жил бүр зохион байгуулагддаг Канадын хөдөө аж ахуйн үзэсгэлэнг үзэж сонирхохоос гадна Саскачеван мужийн Хууль тогтоох Ассамблейн дарга эрхэмсэг ноён Рэнди Уийкстай уулзаж, мөн мужийн Хөдөө аж ахуйн сайд Дэвид Мариттай ёслолын уулзалт хийнэ.