images

Монгол дахь төлөөлөгч итгэмжлэлийг нотариатчаас хүлээн авна

Элчин сайдын яамны мэдээ

2022-12-01

497

Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд цахим нотариатын үйлчилгээг нэвтрүүлсэнтэй холбогдуулан Таны илгээсэн итгэмжлэлийг Монгол Улсад хүлээн авах төлөөлөгч тань өөрт ойрхон байрлах аль ч нотариатчаас авах боломжтой боллоо.

Төлөөлүүлэгч Та итгэмжлэлийн зүүн доод булан дахь QR код болон үсгэн кодыг хүлээн авагчдаа илгээх бөгөөд уг кодоор нотариатч хэвлэж баталгаажуулж өгөх юм.

Үүнтэй холбогдуулан 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэж гэрчилсэн итгэмжлэлийг ГХЯ-ны Консулын газраас, харин 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гэрчилсэн итгэмжлэлийг нотариатчаас хүлээн авахыг мэдээлье.

 


тагууд: MongoliaCanada