images

АЛДАРТ ЭХИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

Элчин сайдын яамны мэдээ

2026-01-30

46

“Алдарт эх”-ийн нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авах болзлыг хангасан, хилийн чанадад оршин сууж буй иргэдэд одонг Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн билээ.

“Алдарт эх”-ийн одон авах болзлыг хангаж буй эхчүүд дараах материалыг бүрдүүлж, 2026 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн дотор Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яаманд ирүүлнэ үү. Үүнд:

  1. Одон олгож өгөхийг хүссэн гараар бичсэн өргөдөл /Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөдөл гаргах нь гэж өргөдлийн толгойг бичээд хүүхдүүдээ томоос нь дараалуулан эрхэлж байгаа ажил, сурч байгаа сургуулийг бичнэ/;
  2. Эхийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар;
  3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /насанд хүрсэн бол иргэний үнэмлэхийн хамт/;
  4. Хүүхэд үрчилж авсан овог нэр сольсон хүүхэдтэй бол овог нэр болон үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа /хүүхдийг 3 нас хүрэхээс өмнө үрчилж авсан байх/;
  5. Анкет (татаж авахзэрэг болно.

АНХААРАХ ЗҮЙЛ: Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбараа мөн ирүүлнэ.