images

ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Элчин сайдын яамны мэдээ

2026-02-10

4

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Баруун Бенгал мужид "Nipah" хэмээх вирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Азийн зарим орнууд олон улсын нисэх буудлуудад эрүүл мэндийн тандалт, хяналтыг эхлүүлж улс дамжин тархахаас сэргийлэх арга хэмжээ авч байна.

🔹"Nipah" вирус нь эхний үед халуурах, толгой өвдөх, бөөлжих, хүндэрвэл амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрч улмаар тархины үрэвсэл үүсэх эрсдэлтэй аж.

Иймд иргэд Та бүхэн халдварын тохиолдол бүртгэгдсэн болон өндөр эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй байх, эрүүл мэндийн байгууллагаас гаргасан албан ёсны мэдээллийг дагаж мөрдөх, хувийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангахыг зөвлөж байна.