images

МОНГОЛ ДЭЛГҮҮРҮҮД ВАНКҮВЭР ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА

Үйл явдлын мэдээ

2026-02-10

10

🇲🇳✨Канад Улсын Ванкүвэр хотноо Монголын ноолууран бараа, бүтээгдэхүүнийг Канадын иргэдэд ойртуулж, ноолууран бүтээгдэхүүний дулаан, зөөлөн, бат бөх чанар, өвөрмөц онцлогийг танилцуулж буй хоёр дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна.

🛍️🧣“Apricity” дэлгүүр 2024 онд үйл ажиллагаагаа эхлүүлж, Apricity нэрийн брэнд болон “Говь”, “Тоонот Кашмер” зэрэг брэндийн 100 хувь ноолууран төрөл бүрийн цамц, ороолт, малгай зэрэг бараа, бүтээгдэхүүнийг худалдаалж байна.

🛍️🧤Мөн 2025 онд Ванкүвэр хотод “GERDENE” дэлгүүр хаалгаа нээж, тогтвортой, уламжлалт аргаар бэлтгэсэн “GERDENE” брэндийн 100 хувь ноолууран бараа, бүтээгдэхүүнийг Канадын хэрэглэгчдэд санал болгож байна.

Та бүхнийг “Apricity”, “GERDENE” дэлгүүрээр зочлохыг урьж байна.

📌Дэлгүүрийн байрлал, цахим хуудас:

Apricity: 3012 Granville St, Vancouver, BC, Canada

Apricity

GERDENE: 2003 W4th Avenue, Vancouver, BC, Canada

Gerdene