images

"ЦАГААН САРЫН БАЯР-2026" АРГА ХЭМЖЭЭ ТОРОНТО ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Үйл явдлын мэдээ

2026-02-21

11

Монгол-Канадын соёлын төв, Торонтогийн их сургуулийн Дундад зууны судалгааны төвтэй хамтран тус сургуулийн оюутан, багш нарт монгол үндэсний соёл, өв уламжлалыг сурталчилсан “Цагаан сарын баяр-2026” арга хэмжээг 2 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулав.

Зохион байгуулагчид зочид, оюутан залууст Цагаан сарын түүх, ач холбогдол, ёс заншлыг тайлбарлан танилцуулахын зэрэгцээ үндэсний язгуур урлаг, шагайн харвааны үзүүлбэрийг толилуулж, монгол зоогоор зочлов.

Уг арга хэмжээнд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамыг төлөөлж Элчин зөвлөх Д.Амарсайхан, консул С.Сатай нар оролцож, Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв.