images

“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН УЯНГА” (“LE SPLEEN D’OULAN-BATOR”) НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Үйл явдлын мэдээ

2026-02-24

24

📚Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос 2026 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Гатино хотод болсон номын баярын үеэр “Le Spleen d’Oulan-Bator” (“Улаанбаатарын өвлийн уянга”) номоо толилуулсан Канадын сэтгүүлч Жан-Фредерик Легаре-Тремблед баяр хүргэж, уран бүтээлийн амжилт хүсэв.

📚Жан-Фредерик Легаре-Трембле уг номдоо Монгол орон, Монголын соёлтой танилцсан гайхамшигтай мөчүүдээ дүрслэхийн хамт Улаанбаатарын дүн өвөл уйтгарлан суухдаа сэтгэл зүрхнийхээ гүн рүү өнгийсөн мэдрэмж, бодол, эргэцүүллээ бичсэнээ танилцуулав.

📚“Le Spleen d’Oulan-Bator” номын нээлт мөн энэ оны 1 дүгээр сарын 21, 22-ны өдөр Монреаль, Квэбэк хотуудад тус тус болсон бөгөөд номын нээлтэд дээрх хотууд дахь монгол иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж, номын талаар зохиогчтой халуун дотно яриа өрнүүлсэн билээ.

📚Жан-Фредерик Легаре-Трембле нь Монреалийн Их сургуульд ажилладаг, “Le Devoir” сонин, “L’actualité” сэтгүүл, Radio-Canada, Олон улс судлалын төв CÉRIUM-д ажиллаж байсан туршлагатай, Олон улсын сэтгүүл зүйн Квэбэкийн санг үүсгэн байгуулагчдын нэг билээ.