images

КАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Элчин сайдын яамны мэдээ

2026-02-28

18

“Элчин сайдын яамны цом-2026” Канад дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Монреаль хотноо болов.

Квэбэк мужийн Монголчуудын холбоо Монгол Улсаас Канад Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан уг тэмцээнд Канадын Альберта, Бритиш Колумб, Онтарио, Калгари, Квэбэк мужаас 13 эрэгтэй, эмэгтэй багийн 80 тамирчин, 150 гаруй хөгжөөн дэмжигчид ирж оролцов.

Элчин сайд Э.Сарантогос тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ ЭСЯ-ны нэрэмжит цомын төлөөх сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй Квэбэк мужийн Монголчуудын холбоо, зорин ирж оролцож буй бүх хүмүүст талархал илэрхийлэв. Энэхүү тэмцээн нь Канад Улсад оршин сууж буй монгол иргэдийн эв нэгдэл, идэвх санаачилга, залуу үеийн маань эрүүл амьдралын хэв маяг, багаар ажиллах чадварыг харуулсан арга хэмжээ болж байгааг тэмдэглэв.

Тэмцээнд Ванкувер хотоос 1, Калгари хотоос 3, Монреаль хотоос 3, Торонто хотоос 3, Келоуна хотоос 1, Оттава хотоос 1, Эдмонтон хотоос 1 баг тус тус оролцож, Калгари хотын “C Town yakz” баг “Элчин сайдын яамны цом - 2026”-ын эзэн болов.

Тэмцээний дүн:

ЭРЭГТЭЙ

1. Калгари хот - 🥇🏆С TOWN YAKZ

2. Эдмонтон хот - 🥈EDMONTON

3. Келоуна хот - 🥉SPIRITS

ЭМЭГТЭЙ

1. Торонто хот - 🥇 CHAMPS

2. Калгари хот - 🥈TAVAN BERH

3. Монреаль хот - 🥉 ТУЯХАН СОГООНУУД

Ирэх жилийн “Элчин сайдын яамны цом”-ын төлөөх тэмцээн Эдмонтон хотноо болно.